Хууль бусаар 20 гаруй тарвага агнасан иргэдийг илрүүлжээ

2020-04-13 816 0

Сүүлийн үест “Хаврын тарваганы мах хүний биед сайн” гэх ташаа ойлголтоос үүдэлтэйгээр тарвагыг хууль бусаар агнаж, худалдаалах зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Тухайлбал, энэ сарын 11-12-нд шилжих шөнө Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төв, цагдаагийн алба хаагчид Манхан сумын авто замын шалган нэвтрүүлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэж байхдаа ийм нэгэн зөрчлийг илрүүлсэн байна.

Мөст сумын харьяат иргэд хууль бусаар 22 тарвага агнаснаа тээвэрлэж явжээ. Эдгээр иргэдийг саатуулан, хууль бусаар агнасан 22 тарвагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд лабораторийн болон биологийн шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгчээ.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02