Өмгөөлөгч нь “ТУСГААРЛАЛТ”-д орсон учир Салхитын мөнгөний ордын шүүх хурал хойшилжээ

2020-04-13 1289 0

Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Өмнө нь буюу гуравдугаар сарын 19-нд товлогдсон шүүх хуралдаан шүүгчдэгчдийн гаргасан хүсэлтийн дагуу хойшилж байсан юм. Уг хэрэгт шүүгч, цагдаа зэрэг нийт 15 хүн холбогдоод байгаа билээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт /хахууль өгөх, хахууль авах/ үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч

шүүгдэгч Ж.Цэцгээгийн өмгөөлөгч Б.Манлайжав ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн эмчийн магадлагаагаар 14 хоног тусгаарлагдсан учир хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Халиунбаярын өмгөөлөгч А.Золжаргал нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгдэгчдийг өмгөөлөх эрхээр хангаж шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулахаар тогтов.

Шүүхээс өмгөөлөгч П.Одонтунгалаг, А.Золжаргал нарыг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заасны дагуу тус тус 300.000 төгрөгөөр торгожээ.

Шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад хуралдуулахаар товлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10