Монгол улсад “Covid-19”-ийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-13 1268 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний нэгээс нь коронавирус илэрсэн тухай мэдээллээ. Ингэснээр Монгол улсад нийт батлагдсан 17 тохиолдол бүртгэгдэж байна. 

Өчигдөр 232 шинжилгээ хийсэн, 231 хүний хариу сөрөг гарсан.

Мөн тэрээр “Дөрөвдүгээр сарын 12-нд Дархан-Уул аймагт тусгаарлалт, ажиглалтад орсон 74 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. БНСУ-аас ирж ажиглах байранд байгаа 110, Цэргийн төв эмнэлэгт байгаа 11, Сэлэнгэ аймагт байгаа 4 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19