Эмнэлгийн газраар олуулаа явахгүй байхыг зөвлөж байна

2020-04-12 1245 0

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 10 гаруй хувь нь эмч, эмнэлгийн ажилчид байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Иймд эмнэлгийн газраар олуулаа явахгүй байхыг зөвлөж байна. Манай улсад эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн эргэлтийг хязгаарласан байгаа. Эмнэлгийн хоол унд хүрэлцээтэй, тухайн өвчтөнд тохирсон хоолыг өгдөг тул ирэх шаардлагагүй” гэсэн юм.

Мөн ОХУ-ын өвчтөнүүдийн 56-60 хувь нь 40-өөс доош насны залуучууд, БНСУ-д ч шинээр гарч буй тохиолдол 40-өөс доош насныхан байна.

Тийм учраас ДЭМБ-аас залуучууд гараа угаах, гадуур их явахгүй байх, амны хаалт зүүх дэглэмийг сахихгүй байгаагийн улмаас өвдөж, амь насаа алдах нь их байна гэдгийг анхааруулж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дуулахад тархи илүү эрчимтэй ажиллаж, ой санамж сайжирдаг

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд тун сайнаар нөлөөлдөг байна. *Дуулах нь хүний биед “тохир

2026-07-03

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Дэд профессор, генетикч Ж.Хулангийн ярилцлагыг Н.Нацагдоржийн сийрүүлснээр хүргэж байна. Хүн бол

2026-07-02

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16