Дуучин Нарагийн амраг, АН-ын даргын суудал “горилогч” эр хүүхдээсээ татгалзжээ

2020-04-08 2373 0

Ил цагаахан үгтэй, элдэв баггүй дуучин Нараг үнэлэх хүн олон. Тэр дундаа ганц бие ээжүүдийн хайрыг ихээр татдаг тэрээр хувийн амьдрал, зовлон жаргалаа ч ний нуугүй хүүрнэдэг. М.Нарагийн ганц хүү Бунжааг ч фэнүүд нь андахгүй. Өнгөрсөн жилийн эх үрсийн баярын өмнөхөн хүүгийнхээ аав Батцацралтай “дайн” зарлаж, өөртэйгээ усны дусал шиг адилхан хүүгээ үгүйсгэж, эр хүний хувьд жудаггүй зан гаргасан эрийг дуучин бүсгүй жинхэнэ утгаар нь болгож тавьсан.

Сүүлийн үед дуучин бүсгүйг АН-ын ирээдүйтэй залуу улстөрчдийн нэг М.Чимэддоржтой болзох болсон тухай мэдээ сошиалаар үзэгдэх болсон. Гэвч тэдний хайрын романс удаан эгшиглэсэнгүй. М.Нара нэг үе хайртай байсан М.Чимэддоржийнхоо тухай

“Би жирэмсэн болсон байсан. Баярлаад хэлтэл “Чи бид хоёр хүүхэдтэй болно гэж яриагүй биз дээ. Би хүүхэдтэй хүн. Тэгээд ч гадуур чамайг ярьдаг. Хүүхдээ битгий төрүүл, чамаар хүүхдээ төрүүлэхгүй” гэж хэлсэн аж. Ийм үг сонссон бүсгүй хүний сэтгэл хэрхэн өвдөх нь тодорхой. Дотроо хадгалсан энэ эмзэг асуудлаа М.Нара саяхан “VIP өрөө” нэвтрүүлэгт орохдоо ярьжээ.

М.Нарагийн найз залуугаар “тодорсон” М.Чимэддорж “Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий зохицуулагчаар ажилладаг. М.Чимэддорж 2016 онд Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, холбогдох материалаа бүрдүүлж өгсөн. Гэхдээ М.Чимэддоржийг сонгуулийн зардал болох 200 сая төгрөгийг долоо хоногийн дотор АН-ын дансанд шилжүүлээгүй гэсэн шалтгаанаар АН-ын сонгуулийн хороо хассан юм.

АН-ын сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахад 1.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэхүү зардлаа зургаан нэр дэвшигчдээ хувааж нэр дэвшигч тус бүр 200 сая төгрөг төлнө гэж тооцжээ. Гэвч нэр дэвшигч М.Чимэддорж намын даргын сунгаанаас хасагдсан намтартай. М.Чимэддоржийн хувьд Ардчилсан намын даргад өрсөлдөхөө илэрхийлснээрээ тухайн үед үе тэнгийнхнийхээ улс төрийн идэвхийг нэг шат ахиулсан гавьяатай. Дээр нь, Оксфордын их сургуулийг төгссөн намтар нь ч түүнийг илүүтэй чимдэг. Одоо дуучин М.Нарагийн найз залуу гэсэн цол гуншин түүний нэрийн тодотгол болон нэмэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

41 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наамдын Тэргүүн байрын шүлгийг хүргэж байна

41 дэх удаагийн Болор цом яруу найргийн наадам өчигдөр Соёлын Төв Өргөөнд болж, Эгшиглэнт эхийн хиши

2023-11-27

Б.Лхагвасүрэн сүмогийн дээд зиндаанд түрүүлж, монголчууд 100 дахь түрүүгээ авлаа

Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озеки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд

2023-11-27

Эгшиглэнт эхийн хишигт найрагчийг энэ сарын 26-нд тодруулна

Эгшиглэнт эхийн хишигт найрагчийг тодруулах "Болор цом" яруу найргийн наадам 1982 оноос хойш энэ жил

2023-11-21