Жүжигчин М.Цэрэндолгор ээж болжээ

2020-04-08 1600 0

Оюутан байхдаа “U фильм” студийн “Тютю” уран сайхны кинонд тоглон Монголын үзэгчидтэй танилцсан энэ бүсгүйг Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцсоноор нь хүмүүс сайн мэднэ.

Цэдо гэж нэршсэн М.Цэрэндолгор Москва хотноо ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн. Гэсэн ч сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон Цэдо загварынхан дунд алдартай “Vogue” сэтгүүлийн зураг авалтад оролцсон байдаг.

UBS телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй хамтын амьдралаа эхлүүлсэн тэрээр өнгөрөгч сарын сүүлээр амаржин ээж боллоо.

Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энгэр дээр минь жаргал асгаруулж уйлах чимээнээс нулимс дүүрээд л сэтгэл тайвшраад… өмнө нь мэдэрсэн тэр их догдлол…, хүлээлт…, өвдөлт… ор тас мартагдаж хормын дотор орчлон тэр аяараа зогсох шиг л болсон…” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27