Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хөл хориог 09 сарын 01 хүртэл сунгах санал гаргажээ

2020-04-08 973 0

Улсын Онцгой комиссын шуурхай штабын ээлжит хуралдаанаар тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадалд тулгуурлан эрсдэлээ сайн тооцоолж байж гадаадад буй хүндэтгэх шалтгаантай иргэдээ авчрах асуудлыг хөнджээ.

Одоогоор 6600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтийг гаргаад байгаа аж.

Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-ийг хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах саналыг Ерөнхий сайдаас өгсөн” хэмээн онцоллоо.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирэх сард хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх шийдвэр гарвал зөвхөн 12 дугаар ангийнхныг тусгай горимоор хичээллүүлэх талаар судалж байгаагаа мэдээлж байсан билээ.

Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар маргааш хуралдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02

Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх улсын наадамд зодоглоно

Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн баяр наа

2026-07-01

Ц.Магалжав: Бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.

2026-06-30