Анх-Отгоны ажилладаг “Бадрах энержи” компани ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлажээ

2020-04-07 941 0

Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хоёр ч сайн мэдээ дуулгав. Нэг дэх сайн мэдээ нь коронавирусээр өвчилсөн хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч байгаа аж. Энэ талаар “Хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд шинжилгээ авна” гэсэн бол

“Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзаад, надад үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ” хэмээн хоёр дахь сайн мэдээг дуулгав.

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдэж байгаа юм байна. Өмнөд Солонгосын “Сэжүн” компани, ЭСЯ-аас 3000, Хятад 5000 оношлуур хандивлаад байгаа юм. Ийнхүү оношлуурын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан үйлчилгээгээ өргөжүүлж байгаа аж.

Мөн тэрээр Монгол Улс дахь анхны батлагдсан тохиолдол болж бүртгэгдсэн Франц иргэний биеийн байдлын талаар “Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг “Бадрах энержи” компани эмч, ажилтнуудад зориулж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчдадаа цалин дээр нь жигд хуваан урамшуулал болгож өгөхөөр тохирлоо” хэмээн ярьсан юм.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээнд, Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж тусгаарлагдсан 182, тандалтын шугамаар хамрагдсан 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байгаа ба өчигдөр 65 хүн хяналт, тандалтын хугацаа нь дуусан гэрийн хяналтад шилжжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17