Монгол дахь коронавирусийн батлагдсан тохиолдол 15 болов

2020-04-06 775 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр манай улсад уг халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 15 болсныг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан гурван иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Турк улсын иргэнээс коронавирус илэрсэн. Ийнхүү монгол улсад коронавирусийн батлагдсан нийт 15 тохиолдол бүртгэгдлээ. 13 тохиолдол нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Бид өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирж, ажиглалтад байгаа 184 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна” гэв.

Харин ЭМЯ-ы хэлтсийн дарга Б.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар ажиглалтад 2075 хүн байна. 21 хоногтой нярай халуурч эмнэлгийн тусламж авсан. Эрчимт эмчилгээний тасагт 212 иргэн байна” гэж мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад “Өнөөдөр батлагдсан коронавирусийн тохиолдол нь өмнө нь илэрч байсан Турк улсын хоёр иргэнтэй хавьтал байсан. Шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн. Өдөр бүр шинжилгээ авч байгаа. Нэгдүгээр хавьтлын 12 хүнийг тусгаарлан, ажиглалтад аван шинжилгээ авч байгаа” гэж хариулав. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй

Гемодиализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой ярилц

2025-05-28

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах 2025 оны гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагын жагсаалт

№ ЭМДЕГ-аас санхүүжүүлж буй тусламж, үйлчилгээний төрөл Нийслэлд үйл ажиллагаа яву

2025-05-27

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой

2025 оны 1-4 дүгээр сарын байдлаар ЭМД-д хамрагдсан статистик мэдээлэл 👉 Гадаадын иргэн, харьяалалг

2025-05-23