Х.Нямбаатар: З.Энхболд миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна

2026-04-01 1717 0

Хэсэг иргэн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдлийг санаачлан UIH.mn дээр  гарын үсэг цуглуулж эхэлсэн. УИХ-ын дарга асан З.Энхболд дээрх өргөдөлд гарын үсгээ зурсан талаараа цахим хуудаснаа мэдэгдсэний дараа Хотын дарга Х.Нямбаатар “Энэ нөхөр л миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна” хэмээсэн.

Тодруулбал, Х.Нямбаатар цахим хуудаснаа “Энэ нөхөр л миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна. Өмч хувьчлалын луйвар эхлүүлсэн. Ичихгүй өөртөө, найздаа Олон улсын геологичдын объект, Баянгол зочид буудал, Талх чихрийн үйлдвэр, Мах комбинат, ХИД-1 гээд олон олон үнэгүйдүүлсэн хувьчлах ажлыг гардан хийсэн. Тавантолгойн нүүрсийг угаах нэрээр эрх мэдлээ ашиглаж Говийн замыг экологийн доройтолд оруулсан.

Женкогоо дахин дэвших эрхгүй болгосон хөгийн ч эр дээ. Чи “Содмонгол”-ын Ц.Анандбазараас авсан Бага тэнгэрийн хаусдаа хуцалгүй хэвтэж байгаач. Ичихгүй шүү, худынхаа нэр дээр ХААЯамнаас зээл авч Францаас ямаа авчирдаг. Ч.Сайханбилэг үнэн үг хэлсэн шүү. Амьдралдаа ганц сайн зүйл хийсэн гэж” гэх хариуг барьсан.

Харин З.Энхболд “Байгуулагдаад сар болоогүй хятад хүний компанид 400 тэрбум төгрөг хууль зөрчиж өгчихсөн нь баригдаад “галзуурахад ганц хуруу дутуу” байгаа мангар. Энэ мангар хотын даргаар удах тусам дараагийн сонгуульд АН ялах магадлал өссөөр байгаа” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22