4-6 дугаар сар хачигт халдварын идэвхжлийн үе байдаг

2020-04-04 922 0

Эрүүл мэндийн яамнаас хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Хачгаар дамжин халдварладаг 28 өвчин ОУ-ын 10-р ангилалд бичигдсэн байдгийг мэргэжилтэн хэллээ.

Монгол Улсад гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж, эхэлжээ.

Хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг нь мод ихтэй бүс нутагт тархдаг, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархаж бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг.

Монгол орны 8 аймаг 17 сум хачигт энцефалитын байгалийн голомт гэж тэмдэглэгдсэн байдаг. Хачигт халдварын идэвхжлийн үе нь 4-6 дугаар сар байдаг аж.

Хачигт риккетсиозын хувьд 21 аймгаар тархалттай. Малчдын сайн мэдэхээр малын бор хачгаар тархдаг. Үүгээр өвчилсөн хүмүүсийн дотор малчид болон 0-9 настай хүүхдүүд болон эмэгтэйчүүд их байдаг байна. Хачгаас урьдчилан сэргийлэхийн тулд хачигт хазуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?:

Хачгаар дамжин вирусийн халдвар авснаас хойш 7-14 хоногийн туршид ямар нэгэн шинж илрэхгүй. Харин сүүгээр дамжсан халдварын үед нууц үеийн хугацаа илүү богино байдгийг тэмдэглэсэн байдаг.

-Халуурах
-Толгой өвдөх
-Тууралт гарах
-Ядрах
-Үе мөч, булчин өвдөх
-Ирвэгнэх, бадайрах мэдрэмж

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?:

-Тод өнгөтэй, гар хөл ил гарахааргүй, битүү хувцас, түрийтэй гутал өмсөх
-Хачигтай бүсэд ажиллаж байгаа иргэд 2–3 цаг тутамд биеэ шалгаж байх
-Хэрэв хачигт хазуулсан бол хачигны амыг /хошуу/ арьсанд үлдээхгүйгээр салгаж авах
-Ойгоос ирээд гэртээ орохын өмнө биедээ үзлэг хийж наалдсан хачгийг авч устгах, хувцсаа тайлж сэгсрэх
-Вакцинд хамрагдах

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монголд эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт, амьдрал

2026-03-05

А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,

2026-03-02

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25