Эх орондоо ирсэн “ХОЁР ДОРЖ” юу хэлэв…?

2020-04-04 2122 0

Өчигдрийн буюу энэ сарын 3-ны өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 онгоцоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Асашёорюү Д.Дагвадорж нар эх орондоо ирж буйг бид мэдээлсэн. Ирсэн оройноосоо эхлэн Аса аварга “Энгийн иргэд ХӨСҮТ-д, МАН-ын дарга нар хүүхдүүдээ хар машинаар тосуулаад авдаг юм байна. Шударга ёс энэ үү тэгээд, даргад үйлчилсэн УОК-ын хурган дарга нараа!”,

“Асуудал юундаа байсан бэ гэвэл, Японд байсан бид нарыг бусад улсаас дамжиж ирсэн 57 хүнтэй цугтаа байлгамааргүй байна гэж би хэлсэн. Хүнд хэцүү үе, дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл гэр бүлдээ үүрүүлэхийг хүсэхгүй. Хэн ч хүсэхгүй ! Асуудал энэ!  Бусдыгаа муухай харагдуулж магад. Үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз!”  зэргээр сошиалд өөрийнхөө ирснийг дуу шуутайхан зарласан. Дараа нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж, нэг өдрөө давсан тухайгаа жиргэсэн байна лээ.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрхэм сайхан андууд аа, Эх орны гэгээн өдрийн мэнд. Сайн явж ирлээ. Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ. Онгоц үйлчилгээ, ариутгал дэглэм, угталт үйлчилгээ, тээвэр зохицуулалт, байр хоол бүгд супер. Манайхан үнэхээр сэтгэлээсээ, элэгсэг хүнлэг, зохион байгуулалт, ур чадвар, мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь гайхалтай.

Олон сайхан найзууд, амьдрал тэмцлийн амин андууд, сэтгэл сайт хүмүүс тосоод зогсож байгаа нь бүр сайхан. Болдогсон бол үсэрч буугаад тэврэлдэн золгож, уулзан жаргамаар. Хадаг сүүгээ барьчихсан бас алс газраас зарим нь зориод ирж. Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэл, буян заяанд залбирч, баярлаж байна. Баярлалаа, Та бүхэндээ” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16