28567 сурагч 12-р анги төгсөнө, ЭЕШ-ыг хойшлуулахгүй

2020-04-03 1309 0

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаныхан элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар “Нэгдүгээр сарын 27-оос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 65 хоног буюу 11 долоо хоног сурагчдын хичээл тасарч байна. Энэ хугацаанд 3,020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Мөн бүх төгсөгчдөд зориулсан ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээнд тараахад бэлэн болсон. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. Хориг цуцлагдаж тавдугаар сард хичээл эхэлвэл зургадугаар сарын 10 хүртэл хэвийн орно. Хэрэв сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан танхимын давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна” гэв. 

Монгол улсад ерөнхий боловсролын 820 сургууль байдаг ба 590 нь төгсөх 12-р ангитай. Нийт 28567 сурагч энэ жил төгсөх юм байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10