Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ 502 онгоцоор 266 иргэн ирлээ

2020-04-03 1185 0

Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 онгоц газардлаа. Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн”, “Корпорэйт” зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоногийн турш тусгаарлах юм. Энэхүү нислэгээр транзитаар буюу өөр улсаас Японоор дамжин ирж буй 56 зорчигч байгаа ба тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа аж. Мөн сэжигтэй хоёр тохиолдлыг онгоцны арын хэсэгт тусгаарлан авчирсан ба арын хаалгаар буулган ХӨСҮТ-д хүргэж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан холбогдох албаныхны мэдээллийг сонсох үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг

“Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6154 иргэн ЭСЯ-аар дамжуулан  нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визний хугацаа дуусах эрсдэлтэй 135, байрны асуудалд орж байгаа 375, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орж байгаагаа мэдэгдсэн 54, бусад шалтгаантай 3954 иргэн байна” гэв.

Мөн тэрээр Индонези улсад тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд ирж байгааг, Японы Шизүока мужид пара олимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь ханган бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн энэ нислэгээр ирээгүй болохыг ярив.

Япон улсад 37.5 хэм халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа тул өнөөдрийн нислэгээр ирсэн зорчигчид шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа юм байна.

Энэхүү нислэгээр Асашёорюү Д.Дагвадорж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ирээд байна. Тэднийг журмын дагуу 21 хоног тусгаарлана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04