Б.Амархүү: Монголын залуус хар тамхи, архинаас хол байгаасай

2019-12-29 2313 0

Дуучин Б.Амархүү өнгөрсөн есдүгээр сард хар тамхины хэргээр саатуулагдсан байдаг. Түүнийг шүүхээс сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хоёр жил хорих ял оноосон боловч давж заалдах шатны шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан билээ.

Дуучин Б.Амархүү арванхоёрдугаар сарын 27-нд “Экстра онлайн ярилцлага”-нд өөрийн хүсэлтээр орохдоо өөрийн гаргасан гэмт үйлдлийнхээ төлөө өөрийгөө буруутгаж, дахин ийм зүйлд холбогдохгүй гэдгээ мэдэгдэж, гэр бүлийнхэн болон Монголын ард түмнээс уучлалт гуйж, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг “Эрүүл Монголын төлөө” хөдөлгөөнд нэгдэж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр, “Намайг дэмждэг маш олон хүн, гэр бүл, найз нөхөд маань надаас тодорхой хэмжээний тайлбар хүсэж байгаа байх. Би дэмий зүйлд орооцолдож, сэтгэлийг тань чилээж байсандаа ээж, аав, эхнэр хүүхэд, ах дүү нар, миний уран бүтээлийг сонсдог бүх монгол түмнээсээ уучлалт гуйж байна. Дахиж би ийм зүйлтэй огт орооцолдохгүй. Та бүхнийхээ итгэл хайрыг дахин олж авахын төлөө хичээх болно. 2006 оны “Народный артист” тэмцээнээс хойш Та бүхнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явсан. Чаддаг бол Монголынхоо нэрийг дахин олон улсад гаргахыг хичээн уран бүтээлээ туурвих болно. Намайг өмөөрсөн, шүүмжилсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхнийхээ хайрыг эргүүлэн авахын төлөө хичээх болно. Би огт гомдоогүй. Би цаашдаа  хар тамхи, мансууруулах бодисын эсрэг “Эрүүл Монголын төлөө” хөдөлгөөнд нэгдэнэ. Монголын залуус хар тамхи, архинаас хол байгаасай гэж хүсэж байна” гэлээ.

Мөн тэрээр суллагдаад удаагүй байгаа ч шинэ уран бүтээлээ туурвиад амжжээ. Түүний шинэ дууны нэр “Хэзээ ч орхихгүй хайр”. Үгийг нь Б.Нармандах, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиож, клипэнд нь түүний хань, мисс О.Ариунзул тогложээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10