УДШ “Алтайн Хүдэр” компанийн байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум 800 сая төгрөг төлүүлэх шийдвэр  гаргажээ

2025-04-04 3619 0

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг 2007 оноос ажиллуулж эхэлсэн “Алтайн хүдэр’’ ХХК  уурхайгаас баяжмал олборлон тээвэрлэхдээ БНХАУ-ын Бургастайн боомт хүртэлх 168 км замыг авто зам болгоно гэснээ зөрчсөнөөс үүдэн байгаль орчинд ихээхэн хохирол учруулжээ. Иймээс Улсын Дээд шүүх Р.Базарын “Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум 800 сая төгрөг төлүүлэх шийдвэрийг  гаргажээ.  

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар тус хэргийг шийдвэрлэхдээ “Алтайн хүдэр” ХХК нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхэд чиглэсэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үндсэн зорилготой нийцүүлэн, хүний үйлдлийн улмаас гэмтэж, доройтсон байгаль орчин, ургамал, амьтан, ус, газрын хэвлий, хөрс, экологийн орчин анх байсан тэрхүү төрхөөрөө эргэн төлжих боломжгүйг анхаарах шаардлагатай гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиг

2025-11-12

Ж.Нарантуяа: Шөнийн 03:00 цагт гал гарсан, угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

2025-11-12

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07