“Кадабомб Оками” нэртэй гөлөг 19.7 тэрбум төгрөгөөр зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй нохой болов

2025-03-24 4577 0

АНУ-д ердөө найман сартай, 75 кг жинтэй “Кадабомб Оками” нэртэй гөлөг 5.7 сая ам.доллараар буюу ойролцоогоор 19.7 тэрбум төгрөгөөр зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэй нохой болж байна хэмээн New York Post мэдээлжээ.

Энэ гөлөг нь кавказын овчарк болон чонын эрлийз бөгөөд өндөр нь 76 см аж. Түүний онцлог нь зөвхөн биологийн хослол бус гадаад төрх, бие бялдрын хувьд хосгүй байдалд нь оршиж байгаа юм.

Гөлгийг Энэтхэгийн нохой үржүүлэгчдийн эвслийн тэргүүн, 51 настай С.Сатиш худалдаж авсан байна. Тэрээр өөрийн төрсөн нутагтаа дэлхий дахины янз бүрийн нохойн үүлдрийг танилцуулах зорилготой гэдгээ хэлсэн ч үнэндээ нохойны бизнес эрхэлдэг нэгэн бөгөөд таван цагийн танилцуулгаас 12 мянган долларын орлого олдог гэдгийг ч дурдсан. Түүний эзэмшлийн ферм 3 га газартай, 150 орчим үүлдрийн нохойтой бөгөөд зургаан ажилтан тэднийг өдөр бүр харж асардаг байна.

Сатиш өнгөрсөн онд чау-чау үүлдрийн, панда баавгайтай тун адилхан “Циньлин” нэртэй нохойг 3.25 сая доллараар худалдан авч байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24