Өнөөдөр “Дэлхийн аз жаргалын өдөр”

2025-03-20 3545 0

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон, улс орон бүр боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан зохих хэмжээнд тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдөг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаас хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, дээрх зөвлөмжийг өгчээ.

Дэлхийн ихэнх газар гуравдугаар сарын 20-нд өдөр шөнө тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн бэлгэдэл болох юм гэж тооцоолсон байна. Үндэстнээрээ аз жаргалын коэффициент нь хамгийн өндөр Бутаны Хаант улсын иргэд анх ийм өдөртэй болох санаачилгыг гаргажээ.

Ард иргэдийн аз жаргалтай эсэхийг судалдаг олон үзүүлэлт, хүчин зүйл байдгаас хамгийн түгээмэл нь “аз жаргалын индекс”-ийн үзүүлэлт юм. Оршин суугчдын эрүүл мэнд, дундаж наслалтыг экологийн нөхцөлд харьцуулснаар тухайн улсын “аз жаргалын индекс” гардаг. Мөн зарим улс орнуудад  Аз жаргалын яамтай бөгөөд Венесуэл улс гэхэд Аз жаргалын яамдаа улсын төсвийн 67 хувийг суулгаж ард иргэдийнхээ оюун санаа, сэтгэл ханамжийг чухалчилдаг аж.

Тэгвэл манай улс өнгөрсөн жил Аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаарт эрэмбэлэгдсэн байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31