Трамп Путинд АНХААРУУЛГА өгөв

2025-01-23 3236 0

Дональд Трамп сонгуульд өрсөлдөж эхэлсэн цагаасаа л хэрвээ дахин ерөнхийлөгч болох юм бол Украины дайныг 24 цагийн дотор зогсоож чадна гэж амласан билээ. Тэгвэл тэр Путинд хандаж “Truth Social” цахим платформоор дамжуулан анхааруулга хүргүүлэв.

Тодруулбал, “…дайныг зогсоох арга хэмжээ авснаараа эдийн засаг нь дампуурч буй Орос болон түүний Ерөнхийлөгчид маш том тус хүргэж байна” хэмээжээ.

ОХУ-ын зүгээс дээрх мэдэгдлийн хариуд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Трамп чухам ямар салбарт нэмэлт хориг тогтоохоо одоогоор тодорхойлоогүй байна. 2022 оноос хойш ОХУ-аас АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүн огцом буурч, бүх төрлийн хатуу хязгаарлалтууд аль хэдийн хэрэгжиж эхэлсэн юм. Одоогийн байдлаар ОХУ-аас АНУ-д экспортолж буй гол бүтээгдэхүүн нь фосфатын бордоо болон цагаан алт байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19