ХХОАТ-ын чөлөөлөлтөд гурван төрлийн ажилтнууд хамаарахгүй!?

2020-04-01 1556 0

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу 03-р сарын 27-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар улс орны эдийн засаг, ард иргэд, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр гаргасан долоон шийдвэрийг танилдцуулсан.

Харин өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэрхэн хэрэгжүүлэх талаар тайлбар хийлээ. Түүний хэлснээр “Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд гурван төрлийн ажилтнууд хамаарахгүй” юм байна. Үүнд:

-Төсвөөс цалин авдаг албан хаагчид,

-Төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой ААН-д

-Тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй гэв.

Тендерийн шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналдаа ажилчдын цалин хөлс, татварыг бүгдийг нь тусгасан байдаг тул хөнгөлөлт эдлэхгүй гэдгийг тэрээр онцолсон юм. Харин төсвөөс цалин авдаг албан хаагчдын тухайд орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас гэж үзэж буй юм. Үлдсэн бүх ААН, ХХОАТ бүрэн хэмжээнд чөлөөлөгдөх гэнэ. Үүнд нийт 526 мянган хүн хамрагдах аж.

Уг нь Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ ” 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР авахгүй” гэж хэлсэн билээ.

Түүнчлэн Сангийн сайд ААН-үүдэд ажилгүйдлийн сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох болсон талаар “Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02