Х.Нямбаатар: Үзлэг оношилгоонд орж буй машинуудын нүүрсэн яндан дээр төмөр тэмдэглэгээ тавина

2025-01-22 2402 0

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, сонсгол явуулах өдрөөс өмнө дэд хэлэлцүүлэг хийх товыг баталсан. Өнгөрсөн долоо хоногт “Утаа ба Эрүүл мэнд” сэдэвт анхны дэд хэлэлцүүлэг болсон. Харин өнөөдөр “Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар автомашины нүүрсэн янданг сольсны улмаас утаа нэмэгдэж байгаа талаар “2030 он хүртэл хатуу түлшийг багасгахаар төлөвлөсөн. Засгийн газраас нийслэлд татаас өгөх асуудал яригдаж байна.

Сүүлийн жилүүдэд автомашины нүүрсэн янданг хууль бусаар БНХАУ-руу гаргаж байгаа асуудал бий. Тиймээс хилээр нүүрсэн яндан гаргахыг хориглосон. Энэ жилээс үзлэг оношилгоонд орж буй машинуудын нүүрсэн яндан дээр төмөр тэмдэглэгээ тавина. Янданг солихгүй байхаар зохион байгуулж ажиллаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Шинэ бүтцээр хичээлийн жил дөрвөн улиралтай боллоо

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар мэдээлэл өгл

2026-07-28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27