Энэ онд ЖДҮ эрхлэгчдэд 40 тэрбум төгрөгийн зээл олгоно

2025-01-16 2244 0

Энэ онд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 40 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан өмнө олгосон зээлийн эргэн төлөлтөөр ажиллаж байгаа. 2025 онд 40 тэрбум төгрөгийн зээл олгоно. Санд шинээр эх үүсвэр нэмэгдээгүй, улсын төсөвт суугаагүй тул дутагдалтай байгаа” гэв.

Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг 10 хүртэл ажилтантай, жилийн 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой хоршоо, нөхөрлөл, компанийг бичил, 10-50 хүртэл ажилтантай, жилийн 300 саяас нэг тэрбум төгрөг хүртэл орлоготой бол жижиг, 50-200 хүртэл ажилтантай, жилийн 1-2.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж ангилдаг байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 76561 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Эдгээр аж ахуй нэгжүүдэд нийт 253095 хүн ажиллаж байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02