Монголд ирсэн Туркийн 2 иргэнээс коронавирус илэрчээ

2020-04-01 1390 0

“Covid-19” цар тахал хүрээгээ тэлсээр байна. АНУ-д өнгөрсөн хоногт 800 гаруй хүн нас барж, Испани, Францад мөн нас барсан хүний тоо өмнөх өдрөөс өсчээ. Италийн Ломбарди мужид 3-р сарын 25-аас хойш нас баралт бага багаар буурч байна. Тус мужид 3-р сарын 30-нд 458, 31-ний өдөр 381 нас баралт бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр: Токио-УБ онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс түүврээр сорьц авч, шинжлэхэд коронавирус илрээгүй байна.

Харин тусгаарлалтад байсан хоёр турк иргэнээс коронавирус илэрчээ. Энэхүү хоёр иргэн нь Солонгосын тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 28-нд Монгол Улсад ирсэн бөгөөд Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн хүмүүс аж. Солонгос улс өөрсдийн иргэдээ манай улсаас авахаар илгээсэн онгоцоор тэд ирсэн бөгөөд ирсэн даруйдаа тусгаарлагджээ. Тэднээс гурав хоногийн дараа шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нөөцийн махны худалдах үнийг 2000-3000 төгрөгөөр нэмэхээр боллоо

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэ

2026-04-09

Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газ

2026-04-08

Ж.Дуламсүрэн: Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй

Энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гарг

2026-04-07