Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байна

2025-01-16 1299 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Анкара хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтлаа.

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байна.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Хоёр улс 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн. Монгол Улс, БНТУ Иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд 1998, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д, Туркийн талаас 1995 онд Ерөнхийлөгч С.Демирел, 2002 онд Ерөнхийлөгч А.Н.Сезер Монгол Улсад айлчилж байжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Батзанданг БЭТ-өөр томилсон нь Засагт итгэх итгэлийг унагав уу?

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч” томилох тухай заалт ор

2025-02-06

“Ээж, хүүхдээ угаартаж нас барсан гэдгийг олон нийтэд мэдээлэх юм бол Зөрчлийн хуулиар хэрэг нээнэ шүү” гэж дарамталсан

Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 92 байхад Монгол Ул

2025-02-05

Цасан шуурга шуурч, хүйтний эрч нэмж чангарах тул холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,

2025-02-05