Калифорнийн түймрийн хохирол $275 тэрбум хүрээд байна

2025-01-16 2006 0

Калифорни мужийн ой, хээрийн түймрийн хохирол урьдчилсан тооцоогоор $250–275 тэрбум хүрээд байна гэж цаг агаарын ажиглалтын “AccuWeather” алба мэдээллээ.

Энэхүү хүчтэй түймэр энэ сарын 7-нд Лос-Анжелес хотын тойрогт эхэлсэн бөгөөд эхний ээлжинд элитүүдийн амьдардаг Пасифик-Палисейдс районыг нэрвэжээ. Түймрийн тархалтыг хүчтэй салхи мөн гал унтраах усан сангуудын хоосон байдал улам хүндрүүлж байгаа аж.

Хохирлын дэлгэрэнгүй:

  • Эдийн засгийн хохирол: $250–275 тэрбум.
  • Шатсан байшин: Арван мянга гаруй байр.
  • Нүүлгэн шилжүүлэлт: 200 мянга орчим хүн.
  • Амь үрэгдэгсэд: Одоогоор 30 орчим хүн.

Энэхүү түймрийн гамшиг нь Калифорнийн сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн их хохиролтой байгалийн гамшигт тооцогдож байна.

Эх сурвалж: Gazeta.ru

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10