Жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орсон, албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлсэн этгээдийн хэргийг шалгаж байна

2025-01-15 1516 0

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн бямба гарагт (2025.01.11) болсон жагсаалын үеэр гарсан зарим хэргийг цагдаагийн байгууллага хэрхэн шалгаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх, эрх чөлөөнийхөө төлөө нэгдүгээр сарын 11-нд жагссан. Үүний хажуугаар хууль зөрчсөн үйлдлүүд гарсан. Жагсаалын үеэр болсон зарим нэг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг онцгойлон хэлье”.

  •  Иргэн Б.Цацралыг зодсон байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэн Б.Цацрал өөрөө ямар нэгэн гомдол гаргаагүй. Олон нийтийн сүлжээнд тавьсан нийтлэл, бичлэг сэлтийг үндэслэж, бусдын эрх чөлөөнд халдсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа.
  • Жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан иргэн байгаа. Хэрвээ Герман улсад болсон шиг жагсаал дундуур орж ирж, олон хүнийг дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь үзэж цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
  • Олон нийтийн сүлжээнд албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлсэн, албан хаагчидтай зүй бус харьцаж байсан этгээдийн асуудал хөндөгдсөн. Энэ этгээд нь дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
  • Мөн мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг завдсан хэргүүд ч шалгагдаж байна. Жагсаалын үеэр тавигдсан шаардлага, иргэдийн зүгээс тавьсан асуудлуудын хүрээнд дүгнэлт хийх, санал боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байгаа. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанд цаашид танилцуулна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15