Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлгийг 8 тэрбумаар барьсан ч ашиглахгүй байгаа нь харамсалтай

2025-01-14 4300 0

Баянзүрх дүүрэгт ахмад настан болон хүүхдүүдэд дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх 160 ортой эмнэлэг баригдсан ч ашиглалтад орохгүй удааширч байна. Тойргийн сонгогч иргэдийн хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өчигдөр тус эмнэлэгт ажиллажээ. Энэ үеэр гишүүн Ж.Чинбүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Баянзүрх дүүрэгт дүүргийн иргэдэд үйлчилдэг улсын эмнэлэг байдаггүй. Барьж дууссан энэ эмнэлгийг ашиглаж эхлэхийг иргэд их хүлээж байгаа. Яагаад ашиглалтад орохгүй байна вэ?

-Барилга бүрэн баригдчихсан, ашиглахад бэлэн ч энэ нөөц боломжоо ашиглахгүй байна. Үүнд айхтар нарийн тулгамдсан асуудал байхгүй гэж харж байгаа. Өнгөрсөн хавар Ашиглалтын өмнөх захиргаа байгуулан ажиллуулж, удаа дараа холбогдох газруудад ашиглалтад яаралтай авах талаар хүсэлт тавьсан.

Баянзүрх дүүрэг 500 гаруй мянган иргэнтэй. Ханиад томууны дэгдэлт өндөр, улсын чанартай эмнэлэг байхгүй, хэвтүүлэн эмчлэх орны дараалал ихтэй, хүүхдүүдийг коридороор хэвтүүлчихсэн ийм үед бэлэн болчихсон энэ эмнэлгийг яаралтай ашиглаасай гэж иргэдтэй адилхан хүсэж байгаа юм.

-Энэ эмнэлгийг ямар өртгөөр барьсан бэ?

-Ойролцоогоор 8 тэрбум төгрөг. Орчин үеийн дэвшилтэт стандарт бүхий, эмнэлгийн зориулалттай найман давхар энэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан.

-Хэрвээ ашиглалтад орууллаа гэхэд тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлэн байна уу?

-Миний хувьд 2023 оноос хойш энэ эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор байнга санал бодлоо хэлж, улсын төсөвт зарим хөрөнгө оруулалтыг тусгуулсан.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн газар амбулаторийнхаа харьяа хэвтүүлэн эмчилдэг эмнэлэг болгоод ашиглахад бүрэн боломжтой. Эрүүл мэндийн яамнаас ч хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой. Ийм нөөц боломж байхад ашиглахгүй байгаа нь их харамсалтай. Тиймээс иргэд, сонгогчдын хүсэлтээр ирж ажиллаж, хурдан ашиглалтад авах талаар хэлж, ярьж яваа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30

Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулав

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаа

2025-09-26

Сурвалжилга: Эрт илрүүлэг хөтөлбөр зогсоогүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн

2025-09-24