Д.Одбаярыг Хонгконг хотод суух ерөнхий консулаар, С.Эрдэнийг Чикагод дэд консулаар томилжээ

2025-01-14 1573 0

Засгийн газрын 145 дугаар тогтоолоор консулуудыг  Гадаад харилцааны сайд томилох, ингэхдээ Монгол Улсын гадаад харилцааны бодлогын залгамж халааг хадгалах нөхцөлөөр томилж байх шийдвэр гарсан. Олон улсын жишгээр нийт томилгооны 30 хувьд нь улс төр, өөр бусад салбарын хүмүүс томилогддог. Тус практикаар хамтарсан Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хүсэлтийг хүргүүлж, ээлжит консулуудыг айлын тал хүлээн зөвшөөрч, томилгоонууд албажиж эхлээд байна.

Энэ хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух ерөнхий консулаар томилох шийдвэр гаргасан байна.

Мөн Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод суух Ерөнхий консулаар АН-ын гишүүн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг, Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга доктор З.Лхагвадоржийг Эрээн хотод суух Ерөнхий консулаар томилсон бол УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод дэд консулын албыг гүйцэтгэхээр болжээ.

Харин УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг хэлэлцэн нийт 93 гишүүний 63 нь дэмжжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ өнөөдөр /2025.11.12/ мэдэгдлээ.

2025-11-12

Монголын баг Нэтфликсийн “Physical: Asia” шоуны шилдэг дөрөвт багтлаа

Нэтфликсийн “Бие бялдар Ази” реалити шоуны шилдэг дөрвөн багт БНСУ, Япон, Монгол, Австралийн баг

2025-11-12

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2025-11-07