Бөхчүүд оноо цуглуулж, чансаагаа тогтоодог болно

2025-01-08 1787 0
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, бөхийн холбооноос баталсан цаглабарын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах аж. Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамааруулах юм байна. Үүнд:
  • Улирлын нээлтийн барилдаан
  • Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Сар шинийн баярт зориулсан барилдаан
  • Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
  • Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
  • Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
  • Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
  • Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
  • Богдхан хайрханы хишиг барилдаан
  • Сонгинохайрханы хишиг барилдаан
  • Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
  • Баянзүрх хайрханы хишиг барилдаан
Чансаа тооцох журам:
  • 8 даваа 1500
  • 7 даваа 1000
  • 6 даваа 600
  • 5 даваа 400
  • 4 даваа 300
  • 3 давааа 200
  • 2 даваа 100
  • 1 даваа 50
  • Оролцоо 10
Жич: Зөвхөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16