“Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

2024-12-30 2031 0
Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Төв талбайд “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно. Баярын цэнгүүний үеэр буюу шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм байна.
А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө.
  • МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
  • МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
  • МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
  • МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
  • МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”
В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.
  • МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
  • МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
  • МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
  • МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
  • МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
  • МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”
Урд чиглэлд:
  • МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
  • МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”
С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.
  • МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
  • МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
  • МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
  • МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06