I-II ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна

2024-12-19 2245 0

Боловсролын яамнаас баталсан 2024-2025 оны хичээлийн хөтөлбөрийн бүтцийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-аас эхэлнэ. Тодруулбал,  2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан.

Нийслэлийн I-II ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-аас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна. Харин орон нутгийн I-II ангийнхан энэ сарын 23-аас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амрах юм. Тэгвэл нийслэлийн III-V ангийн сурагчид энэ сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 24-ийг дуустал амрах бол орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр  сарын 17-ныг дуустал амарна. Нийслэлийн VI-IX ангийн сурагчид энэ сарын 30-аас нэгдүгээр сарын 24-ийг дуустал амрах бол орон нутагт  нэгдүгээр сарын 17-ыг дуустал амарна.

Харин X-XII ангийн сурагчид нийслэлд нэгдүгээр сарын 6-аас эхлэн нэгдүгээр сарын 24-ийг дуустал, орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр сарын 17-ыг дуустал тус тус амарна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06