Тэтгэврийг 6 хувиар нэмэх Засгийн газрын тогтоол гарлаа

2024-12-18 2354 0

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг.  Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр гаргалаа.

Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийн хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Засгийн газрын тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06