ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийн химийн болон бактериологийн үзүүлэлтийг тогтмол үзнэ

2020-04-01 1180 0

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Коронавируст /КОВИД -19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/436 тоот захирамж гарсан.

Захирамжид зааснаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоохоор болсон. Тэгэхээр энэ сарын 30-ны өдрийг дуустал найман нэрийн барааны хүнсний дэлгүүрүүд ч мөн энэ цагийн хуваарийн дагуу ажиллах нь.

Мөн иргэдийн сэтгэлийг түгшээж байсан нэг асуудал нь ХӨСҮТ-өөс гарч буй бохир усны асуудал. Тэгвэл уг захирамжид энэ асуудлыг мөн тусган “ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийн усны гарах хэсгийн химийн болон бактериологийн үзүүлэлтийг 7 хоногт нэг удаа үзэж, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг хийж байх”-ыг үүрэг болгосон байна.

Захирамжийг бүрэн эхээр нь танилцуулж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24