С.Бямбацогт: Ерөнхийлөгч ажлын уялдаа холбоогоо сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахад анхаарахыг үүрэг болгосон

2024-12-16 2061 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан агаарын бохирдлын асуудлаар ярилцжээ. Уулзалтаар яригдсан асуудлуудын талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад агаарын бохирдол хоёр дахин буурч байсан. Тэр үеийг Ерөнхийлөгч ярьж байна. Ажлын уялдаа холбоогоо сайжруулж агаарын бохирдлыг бууруулахад анхаарахыг үүрэг болголоо.

Яагаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгачихав гэдгийг хэллээ. Өмнө нь болж байсан сайн туршлага байсаар байтал асуудал дордож байгаа чинь та бүхний ажлын уялдаа холбоотой шууд холбоотой байна шүү гэдгийг хэллээ. Цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагууд оролцсон. Хариуцлагагүй, хууль зөрчиж байгаа хүмүүст хариуцлага тооцох асуудалд анхаарлаа хандуулахыг үүрэг болгосон.

Нийслэлийн Засаг даргын орлогч хуралд оролцсон. Зуух тараах асуудал хөндөгдөөгүй. Агаарын бохирдол, угаарыг хэмждэг 200 мянга гаруй төхөөрөмж байдаг юм байна. Үүнийг сольж сайжруулах асуудал яригдаж байна.

Шахмал түлшний үйлдвэрийн захирал түлшний чийглэг 16-17 хувь байгааг хэлсэн. Уг нь бол 5-6 хувьтай байх ёстой юм байна. Хуурай байх тусмаа шууд шатаж утаа гарах нь бага. Тиймээс түлшнийхээ чийгийг бууруулахыг анхаарууллаа” гэж ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29

Х.Нямбаатар: Н.Учралыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс чөлөөлж, М.Говьсайханыг сонгосон

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус хорооны дарга Х

2026-04-23

Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж нийт 4 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр цаг үеийн ас

2026-04-21