Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна

2024-12-03 2260 0

Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн хүрээнд Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймаг, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 18 багшийг Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалт”-д хамруулж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтаар багш нар гурван бүлэг сэдвийн хүрээнд 40 цагийн агуулгыг судалж, монгол дохионы хэлний үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн анхан шатны мэдлэг чадвартай болох юм. Мөн өөрийн сургууль болон хамран сургах тойргийнхоо сонсголын бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй өдөр тутмын харилцааны сэдвүүдийн хүрээнд тэдний эх хэлээр харилцаж, өвөрмөц онцлог, ахуй соёл, хэрэгцээг ойлгох, туслах, дэмжих чадварыг эзэмшинэ.

Энэ онд EQUAL төслийн хүрээнд БНТУ-д Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтад 40 багшийг хамруулсан ба МУБИС-ийн “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлийн хөрвөх сургалтад 18 багшийг тэтгэлгээр сургаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Тээврийн хэрэгслийн шатахуун авах хуваарийг танилцуулж байна

Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн тэгш, сондгой орноороо календарийн тэ

2026-08-04

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31