Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

2024-11-22 1842 0

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагууд хангагдахгүй бол дахиж хориг тавихыг үгүйсгэхгүй” гэв. Ерөнхийлөгч хоригтоо дараах шаардлагуудыг дурдсан байна.

  • Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах;
  • Ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах;
  • Үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах;
  • Чиг үүргийн давхардлыг арилгах;
  • Улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх;
  • 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23