Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

2024-11-19 1385 0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр Монгол Улсад 2023 оны байдлаар 385 мянган ахмад байна.

Жил ирэх тусам ахмад настнуудын тоо өсч байгаа бөгөөд ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлага тулгарч байна. Засгийн газрын үйл ажиллагааны  2024-2028 хөтөлбөрт Гэр бүлийн цогц төвөөр дамжуулан ахмад настны эрэлт хэрэгцээг дэмжсэн, хөгжлийн болон нийтмийн үйлчилгээ үзүүлнэ гэж заажээ.

Үүнд, ахмадуудыг шинэ ур чадварт сургаж, хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус оролцоог дэмжинэ. Ахмад настны тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцитай уялдуулж нэмэгдүүлнэ гэж заасан.

Тухайлбал, Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 50 ба түүнээс дээш ажилтантай ААН байгууллага нийт ажлын байрныхаа хоёроос дээшгүй хувьд  ахмад настныг ажиллуулах зохицуулалт хийсэн ч  хэрэгждэггүй. Мөн Ахмад настны сан байгуулах тухай заалт хэрэгжиж эхлээгүй байна.

Засгийн газар 2023 онд буюу есөн жилийн дараа тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн бодсоноор 481 мянган иргэн хамрагдсан. Тэтгэврийг дунджаар 181 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр дундаж тэтгэврийг 687 мянган төгрөгт хүргэж, үүнд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан.

2024 оны дөрөвдүгээр сараас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, цэргийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр бүрэн тэтгэрийн хэмжээ 650 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 540 мянга, дундаж тэтгэвэр 787 мянган төгрөгт хүрсэн. 2024 оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авч байна, Тэтгэврийн дундаж хэмжээ 795 мянган төгрөгт хүрсэн.

Ирэх онд тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлнэ. Халамжийн сангаас олгож байгаа  тэтгэвэр 375 мянга, байнгын асаргаа шаардлагатай ахмадад олгож байгаа асаргааны тэтгэмж  302 мянган төгрөг.

Цаашдаа Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн зарцуулалтыг сайн харах ёстой. Эзнээ олж чадаж байна уу, ахмад настныг асарч байгаа гээд 302 мянгн төгрөг авдаг хэрнээ ахмад настныг асардаггүй хэсэг бүлэг бий болсон. Удахгүй энэ тухай зарлана.

“Фридрих Эйбертийн сан”-гаас хийсэн 2022 оны судалгаагаар ахмад настны 60 орчим хувь нь тэтгэврийн зээл авсан байна. Тэтгэврийн зээлийг ахмадууд хүүхэддээ зориулж, байр, машин худалдан авах, сургалтын зээл зэрэгт зарцуулдаг. Тэтгэвэр барьцаалсан зээл нь  ахмад настны амьжиргааг дэмжих бус эрхийг нь зөрчих, өрийн дарамтад оруулах, гар дээрээ тэтгэвэр авахгүй байх зэргээр ядууралд өртөх гол нөлөө үзүүлж байна гэж судалгаа гарсан.

Арилжааны банкууд 24 сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгож байна. Иймээс ахмад настны нийгмийн баталгааг хангах хүрээнд тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн. Төр анхаарлаа хандуулж, зохицуулалт хийхгүй бол маш хүнд асуудал болсон.

Бусад улс оронд ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байдаггүй. Энийг хар зээл гэж нэрлэдэг. УИХ-аас баталсан Ахмад настны тухай хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Имарт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжин ажиллана

Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин

2024-12-10

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тала

2024-12-03

Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна

Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэг

2024-12-03