Ибупрофенийг жоргүй олгохоор болжээ

2024-11-12 1699 0

Өмнө нь жоргүй олгодог байсан эмийг жороор олгох болсон нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн. Харин албаныхан “Заавал жороор өгөх ёстой эмийг нэг нь дур зоргоороо өгч, нөгөө нь хэрэглэдэг байсан хавтгайрлыг зогсоох шаардлагатай байсан” гэж тайлбарласан.

Тэгвэл жортой, жоргүйн дунд иргэдийг төөрөгдүүлэн бухимдахад хүргээд байсан 170 гаруй эмийг жоргүй олгохоор болжээ.

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Л.Алтанцэцэг “Өвчин намдаах эмүүд, сэтгэц нөлөөт болон бусад шалтгааны эмүүдийг жортой олгож байгаа. Анх ибупрофен дээр асуудал үүссэн. Хүний эмийн зөвлөл хуралдаад, Монгол Улсад байгаа 11 төрлийн ибупрофенийг жоргүй олгохоор болсон” гэсэн байна.

Та авахыг хүссэн эмээ жортой олгох эсэхийг 111 дугаараас тодруулах боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22