Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

2024-11-12 1842 0

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Түүний тухай архидан согтуурсан үедээ зодоон хийж, хүний биед гэмтэл учруулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар цагдаагийн байгууллага “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 23:45 цагт дуудлага өгсөн байна. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа” гэж мэдээлсэн.

Д.Дэлгэрсайханы ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23