Д.Трамп ялалтаа зарлаж, Америкийн алтан үеийг авчирна гэв

2024-11-06 567 0

АНУ-д сонгуулийн санал тооллого үргэлжилж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп Пенсильвани мужийн 19 төлөөлөгчийн саналыг авснаар сонгуульд ялалт байгуулахад шаардлагатай 270 саналын босгонд ойртлоо. Сонгуулийн үр дүнг шийддэг саналын савлагаатай зарим мужуудын үр дүнг тоолж дуусаагүй байгаа ч Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрист боломж үлдэхгүй нь бараг тодорхой болов.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад сонгогчдын төлөөлөгчдийн 538 саналаас 270-ыг авах ёстой. FOX NEWS телевизийн мэдээллээр Д.Трамп 277 саналтай бол К.Харрис 226 саналтай байна.

Флорида мужийн Вест Палм Бичид сонгуулийн дүн хүлээж буй Дональд Трамп дөнгөж сая ялалтаа зарлаж, дэмжигчдэдээ хандан үг хэллээ. Тэрээр “Бид энэ орой түүх бүтээлээ. Америкийн ард түмэн бүгд найрамдахчуудад урьд өмнө хэзээ ч байгаагүй бүрэн эрх олголоо. Энэ үдэш Америкийн ард түмэн эх орондоо хяналтаа сэргээсэн өдөр гэдгээрээ мөнхөд дурсагдах болно.Одоо бид эх орондоо туслах болно. Бид хилээ засна. Бид эх орныхоо бүх зүйлийг засах болно. Иргэн бүхний төлөө, таны гэр бүл, ирээдүйн төлөө бид тэмцэх болно. Хүчирхэг, аюулгүй, цэцэглэн хөгжсөн Америкийг авчрах хүртлээ би тайвшрахгүй. Энэ бол үнэхээр Америкийн алтан үе байх болно” гэлээ.

Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид өрсөлдсөн Жэймс Д. Вэнс “Ноён Ерөнхийлөгч өө, энэ гайхалтай аялалд тантай нэгдэхийг зөвшөөрсөнд гүнээ талархаж байна. Бид АНУ-ын түүхэн дэх хамгийн том улс төрийн эргэлтийн гэрч боллоо. Ерөнхийлөгч Трампын удирдлага дор бид иргэдийнхээ төлөө тэмцлээ хэзээ ч зогсоохгүй, Америкийн түүхэн дэх хамгийн том эдийн засгийн сэргэлтийг бид авчирна” гэв.

Эх сурвалж: Ийгл тв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

2024-11-12

Танилц: Ирэх дөрвөн жилд аймгуудыг удирдах Засаг ноёд

Аймгуудын Засаг дарга нарын нэрс тодорлоо. Ирэх дөрвөн жилд 21 аймгийг удирдах Засаг дарга нарыг тан

2024-11-08