Б.Жавхлан: Ирэх онд төрийн албан хаагчийн цалинг 6 хувиар нэмнэ

2024-10-24 2150 0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, ирэх төсвийн төслийг танилцуулах үеэрээ “Төрийн албан хаагчийн цалин хөлсийг ирэх онд 6 хувиар нэмнэ” хэмээн мэдэгдлээ.  Одоогийн байдлаар 226.2 мянган төрийн албан хаагч бүртгэлтэй ба цалин урамшууллыг нэмэхдээ инфляцын түвшинтэй уялдуулсан болохыг танилцуулгадаа дурдав.

Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс дунджаар 40 хувиар, энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмсэн. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмж олгож байгаа юм.

Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байгааг тэрбээр онцоллоо. Ирэх оны төсвийн төслүүдийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10