Тэргүүн их хамба Д.Жавзандорж 77 дугаар сургуулийн сурагчдад хичээл заана

2024-10-21 2020 0

Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөр 2024 оны аравдугаар сарын 23-нд тохиож буй. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ. Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг байна.

Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийж, энэ өдөр зохион байгуулах арга хэмжээг танилцууллаа.

Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөр 06.30-07.30 цагт Хамба лам сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ. Энэ нь нэг өдөр нар мандахаас маргааш өглөөний үүр цайх хүртэл өөрийн дотоод сэтгэлээ хянаж, сахил сахидаг онцгой зан үйл.

Мөн 08.00-18.00 цагт бурхан багшийн тусгай хурал ном хурж, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж ерөнхий боловсролын 77 дугаар сургуульд эцэг эхийн ачийг хариулах тухай хичээл орно гэдгийг онцоллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04