ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

2024-10-03 2614 0

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт банкны хоёр, улсын бүртгэлийн газрын хоёр хүнийг яллагдагчаар татсан байна.

Банкны ажилтнууд бусдын данснаас мөнгө гаргаж, улсын бүртгэлийн ажилчид нэг хүний мэдээллийг 500 мянган төгрөгөөр зарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Одоогоор хэрэгт холбогдогчдод шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Албан бус мэдээллээр банкны ажилчид 80 гаруй хүний дансны мэдээлэл, тоон гарын үсгийг авч, их хэмжээний мөнгийг бусдын дансруу шилжүүлэн авсан байж болзошгүй байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Нэр бүхий банкны ажилчид болон төрийн байгууллагын алба хаагчид бүлэглэж  мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард банкны ажилчид болон улсын бүртгэлийн ажилтнууд мөн нэр бүхий иргэд бүлэглэж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж байгаа.

Одоогоор долоон хүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж, саатуулсан. Шалгалтын ажил дуусаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэлээ.

Улсын бүртгэлийн ажилтнуудын тухайд дүүргийн хэлтэст ажилладаг байна. Банкны ажилчид нь нэр бүхий хоёр компанийн ажилчид гэдгийг мөн мэдээллээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах заалтаар хэргийг шалгах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12