Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

2024-10-03 2616 0

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо Д.Нянтайсүрэнгийн гудамжны авто замыг засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны аравдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн дараах дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Иймд нийтийн тээврийн чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчихыг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

  • Д:1 ”Шархад-Хангамж-Ботаник”
  • Ч:50 “Улаанхуаран – ТЭЦ-3”
  • Ч:40 “Мах импекс – Тэнгис кино театр – Улаанхуаран”
  • Ч:37 “Улаанхуаран – 4-р хороолол”

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулнаНийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08