Э.Содномпилжээ: Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж физик эмчилгээ хийлгэсэн

2024-09-10 2019 0

“Рио-2016”-оос хүрэл, ”Токио-2020”-оос алт, “Парис-2024”-өөс мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмын иж бүрэн медальтай Монгол Улсын анхны тамирчин болсон  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эх орондоо ирлээ.

Э.Содномпилжээ “Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа. Биеийн тамир, спортын үндэсний хороо Монгол Улсын үндэсний шигшээ баг, түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Дотоод хэргийн их сургуульд энэ удаагийн паралимпээр мөнгөн медаль хүртэж буюу иж бүрэн медальтай болж, бас нэгэн том сюрприз барилаа. Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн албан хаагч, төгсөгч нартаа баярын мэнд хүргэе. Миний хувьд хичээлээ. Чадлаараа л өрсөлдлөө.

Хүн өөрөө хөдөлмөрлөж, тууштай байвал хаана хүрч болохыг энэ биеэрээ үлгэрлэлээ. Сая бэртэл авсан. Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж бэлтгэл, сургуулилт хийсэн. Тэндээ физик эмчилгээ хийлгэсэн. Тэгээд гам барьж байгаад тэмцээндээ орлоо.

Паралимпын наадмаас хамгийн олон медаль авсан нь Парис байлаа. 2008 оны Бээжингийн олимпоос Баатаржав ах минь хамгийн анхны алтан медалийг авч байсан. Ах минь салхийг сайхан хагалсан учраас өнөөдөр үр дүн нь ирж байна. Араас олон дүү нар түрүүлжээ гээд баярлаад байж байгаа байх. Медалийн болзол хангаад хамгийн түрүүнд ээжтэйгээ холбогдсон. Аав минь бурхан болсон. Ээждээ маш их баярлалаа гэж хэлье. Нарт орчлонд хүмүүний амьдрал бэлэглэж, өнөөг хүртэлх амжилтын суурийг тавьж өгсөн шүү та минь” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

81 настай модель миссийн тэмцээний “Хамгийн сайхан хувцасласан оролцогч”-оор шалгарчээ 

Ирэх сард Мексикт болох 73 дахь удаагийн "Miss Universe" тэмцээнд оролцох оролцогчоо улс орон бү

2024-10-03

NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгссөн

2024-10-01

Э.Содномпилжээ: Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж физик эмчилгээ хийлгэсэн

“Рио-2016”-оос хүрэл, ”Токио-2020”-оос алт, “Парис-2024”-өөс мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмы

2024-09-10