Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтооно

2024-09-09 1978 0
Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдаан өчигдөр /2024.09.08/ болж, шинэ улирал эхэллээ. Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн Буян” группын нэрэмжит барилдаанд 128 бөх зодоглов. Улмаар Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул улсын аварга О.Хангай түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв. Тэрбээр анх удаагаа арслан цолтойгоо зодоглож, цолоо дуудуулсан нь энэ юм.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин наймд улсын харцага Э.Ууганбаяр, улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав намрын нээлтийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ:
  • Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, удирдлагуудын үл ойлголцлоос болоод өнгөрсөн хугацаанд допингийн явцын шинжилгээ авах боломж бүрдээгүй. Тус байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаж эхлэхтэй холбогдуулан явцын шинжилгээг улирал бүрт авахуулах ажиллагааг хэрэгжүүлнэ. Явцын шинжилгээг тогтмол авахтай холбогдуулан шударга өрсөлдөөнөөр шалгарсан шилдэг бөхчүүдийг улс, аймаг, сумын цолтон бүрээр гаргаж, тэдний саналаар бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, бөхийг дэмжих, ивээн тэтгэх шинэ хэлбэрийг бий болгоно.
  • Өнгөрсөн улирлын 118 өдөрт нь барилдаан зохион байгуулж, давхардсан тоогоор 11 мянга гаруй бөхийг барилдуулж, бай шагналд нь 1,682,000,000 төгрөгийг төвлөрүүлж, татвар хураамжийг нь төлжээ.
  • Бөхчүүдийн боловсрол, эрүүл мэндэд анхаарч, баригдаж буй өргөтгөлийн барилгад сургалтын болон нөхөн сэргээх эмчилгээний кабинетыг энэ оны 11-р сард тохижуулсэн байна.
  • Холбооны маргаан, цар тахал, их засвар тохижилтын ажлаас шалтгаалан тасраад байсан Ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийн журамд өөрчлөлт оруулан 2025 оны 1-р сараас тогтмол олгоно. Нэмж улсын цол хараахан аваагүй ч аймгийн наадмуудад олон түрүүлсэн аймгийн цолтой ахмад бөхчүүд, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад жаяг дэгийн багийн гишүүдэд урамшуулал олгохыг шинээр бий болгож хэрэгжүүлнэ.
  • Бөхчүүдийн ёс зүйн асуудалд онцгой анхаарах, олон нийтийн зүгээс бөх хүнийг бусдаас илүү ёс зүйтэй байхыг сануулж анхааруулж байдагт дүгнэлт хийн, зохисгүй үйлдэл гаргасан бөхөд ногдуулах хариуцлагыг чангатгана.
  • Удирдах зөвлөлийн хурал, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл болон Барилдааны дүрмийн зөвлөлүүд, хараат бус комиссоос гарсан шийдвэр, тушаалуудыг олон нийтэд цаг алдалгүй тайлбарлан танилцуулж ажиллах чадварлаг ажилтан, баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж ажиллана,
  • Ид барилдаж буй бөхчүүдийн заал танхимын барилдаанд оролцох оролцооны журмыг шинэ хэлбэрээр гаргаж, улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтоох төслийн саналыг удирдах зөвлөлийн хуралд оруулна.
  • Эрийн гурван наадам, түүний гол контент, үзвэрийнх нь 80 илүү хувь болох наадмын үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалтаас Төрийн оролцоо, хамаарал, албан тушаалтануудын нөлөөллийг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
  • Бөхийн өргөөний засварын ажлын гүйцэтгэлийг 80 хувьд хүргэх буюу тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Тохижилтын ажлыг хийснээр үзэгчдэд тав тухтай байдлыг бий болгоно.
  • Орчин үед спортын холбоодын хөгжилд хамгийн гол нөлөөг үзүүлэх телевизийн дамжуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 онд хийж ажиллана.
  • Монгол бөхийн өргөө ашиглалтанд орох жил буюу 1998 оны 03-р сард тухайн үеийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг болгон олгосон төлбөрийг бид буцаан өгч Төрийн өмчийн хорооны маргаантай өмч, хөрөнгийн жагсаалтаас Монгол Бөхийн өргөөг гаргаж өмчлөлийн асуудлыг ирэх 2025 онд эцэслэн дуусгана зэрэг асуудлыг онцлон тэмдэглэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Вьетнам улсаас 14 дүгээр сургуульд 50 мянган доллар хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд найрамдах социалист Вьетнам улсын

2024-10-01

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01