“Шамбала” хотхоны барилгын фасадад гарсан галыг унтраахаар ажиллаж байна

2024-08-23 4089 0

Өнөөдөр буюу 08 дугаар сарын 23-ны өдрийн 15:31 цагт Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Шамбала” хотхоны барилгын гадна талын фасад шатаж байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар анги, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Нийслэлийн онцгой байдлын газраас “Тухайн барилгын гадна фасад болон гараашийн дээврийн хэсэг шатаж байсан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 1, 2 дугаар тасаг, авто механик шаттайгаар ажиллаж байна. Гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Шинэ бүтцээр хичээлийн жил дөрвөн улиралтай боллоо

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар мэдээлэл өгл

2026-07-28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27