Хэнтий аймагт Хулст толгойн бэлд цэн тогоруу судлах төв байгуулжээ

2024-08-22 4344 0

Хэнтий аймагт Хурхын байгаль орчин судалгааны олон нийтийн хүрээлэнг байгуулжээ. Тус аймгийн Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар нь дэлхийд ховордож буй хэд хэдэн зүйлийн тогорууны үржлийг тэтгэж, нүүдлийн үед нь маш чухал амрах газар нь болдог аж.

Тухайн байршилд цэн тогорууны 70 гаруй үржлийн хос өндөглөн зусдаг гэнэ. Цэн тогорууны Ази дахь хамгийн өндөр үүрлэх нягтралтай бүс нутаг  болдог учир Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Олон улсын тогорууны сангаас Байгаль орчны яамтай байгуулсан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тогоруу болон экосистемийн урт хугацааны мониторинг судалгааг тогтмол явуулж, мөн нутгийн иргэдэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, уулзалтыг зохион байгуулсаар иржээ.

Улмаар төв хэсэгт орших Хулст толгойн бэлд судалгаа, олон нийтийн төв барьж, судлаачид судалгаагаа хийж, нутгийн иргэдэд чиглэсэн экологийн боловсрол олгох сургалт, уулзалтууд зохион байгуулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08