Суурьшлын бүсэд орж ирсэн хүрэн баавгай айлын мал руу дайрчээ

2024-08-12 3157 0
Ойрын өдрүүдэд суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарч байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /БОУАӨЯ/-наас  “Хэнтий аймгийн суурьшлын бүсэд долдугаар сард хүрэн баавгай орж ирсэн гурван удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Суурьшлын бүсэд орж ирсэн баавгай айлын мал руу дайрсан хэрэг гарсан. Одоогоор баавгай орж ирсэн өөр аймаг бүртгэгдээгүй байна. Гэвч орж ирэх эрсдэлтэй гэж үзсэн учраас сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж байгаа” хэмээн мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор баталсан “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Хүрэн баавгай нь 12.450.000 төгрөгийн үнэлгээтэй тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуульд заасны дагуу 24.900.000 төгрөгөөр торгох заалттай юм байна.
Иймд:
  • Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газар болон БОУАӨЯ-т хандах
  • Аймаг, сумд ажлын хэсэг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авах
  • Баавгай удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх
  • Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух
  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах
  • Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах
  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгай хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх
  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх
  • Баавгай үзэгдэх, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбар байрлуулах, хээр хоноглохгүй байхыг сэрэмжлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18