Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

2024-07-19 2855 0

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шинэ бүрдсэн парламентын гишүүнээр сонгогдсон тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж өнгөрсөн оны наймдугаар сард засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан Ц.Дэнээдоржийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Харин Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Говийн бүсэд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр М.Анхбаярыг томилжээ. М.Анхбаяр нь 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.

Мөн Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Гомбосүрэнгийн Чинбатыг томиллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилжээ. Х.Батболд нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогч Тумагийн Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу аймгийн Засаг дарга Э.Болормаагийн захирамжаар орлогч даргаар томилогдож байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар байр сууриа илэрх

2026-04-15

АТГ: Д.Тогтохсүрэнгээс хахуулийн 250 сая төгрөгийг хураан авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14